Бизнес эрхлэгчид “Эдийн засгаа эрчимжүүлье” уриан дор дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдахыг уриалж байна. Уриалгад хамгийн түрүү худалдаа, үйлчилгээний “Наран Фүүдс” ХХК-ийн хамт олон нэгдэж оролцлоо. Тэд “Хамтдаа хичээцгээе, хариуцлагатай байя” хэмээн уриалж байна. Мөн уриалгыг дэмжин бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын ажилтнууд дархлаа сэргээх нэмэлт вакцины тунд хамрагдлаа. Тус байгууллагаас бизнесийн салбарын ААН, компаниуд, ААН-үүдийг эдийн засгаа сэргээхэд өөрсдөө санаачилан оролцож, нэгдсэн журмаар нэмэлт тундаа хамрагдахыг мөн уриалсан юм.