Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Хүй долоон худагт зохион байгуулсан бөхийн барилдааны допингийн шинжилгээтэй холбоотой мэдээллийг пүрэв гарагт хийлээ.
Хүй долоон худагт зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүд болон өөрсдийн саналаар өгсөн 2 бөх, нийт 18 бөхийн допингийн шинжилгээг Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаар шинжилгээг авахуулж, 8 дугаар сарын 18-ны өдөр БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээжээ.
Ингээд итгэмжлэгдсэн лабораториос ирсэн хариугаар шинжилгээнд хамрагдсан 18 бөхийн 4-өөс нь допингийн төрлийн бодис илэрсэн байна.
Энэ бөхчүүд B сорьцоо шинжлүүүлсний дараа буюу 10 хоногийн дараа тэдний нэрсийг зарлах юм байна.