Саудын Араб улсын Рияд хотноо дэлхийн технологийн хөрөнгө оруулалтын чуулган “Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга” уриан дор энэ сарын 26-28-нд болж байна.
Чуулганд Монгол Улсаас Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ уригдан оролцож Монголын хөрөнгө оруулалтын орчин, манай улсын технологийн компаниудын үйл ажиллагааг танилцуулж байна.
Чуулганд дэлхийн 100 гаруй улс орны төлөөлөгчид оролцож коронавирусний дараах үеийн салбарын хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэж байна. Энд Саудын Арабын хөрөнгө оруулалтын сан, Их Британийн тэрбумтан Росчайлд зэрэг хөрөнгө оруулалтын томоохон байгууллага, хувь хөрөнгө оруулагч нар оролцож байна.