Э.БАТ-ҮҮЛ НАРЫН 11 ХҮНД ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ИРЭХ САРЫН 3-Н ХҮРТЭЛ ХОЙШИЛЖЭЭ

оруулсан Алсын Хараа

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өчигдөр болохоор товлогдсон байсан ч арваннэгдүгээр сарын 3-ны 10:00 цаг хүртэл хойшлогджээ.

Тодруулбал, шүүгдэгч Д.Жаргалсайхан нь КОВИД-19 халдварт өвчин туссаны улмаас шүүх хуралдаанд ирээгүй, шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Н.Ууганцэцэг нь КОВИД-19 халдварт өвчин туссаны улмаас шүүх хуралдаанд ирээгүй болон шүүгдэгч Ш.Ганхуягийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус нотлох баримтын хамт ирүүлжээ.

Иймд шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдааныг 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 10:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар 

Сэтгэгдэл бичих