Аялал жуулчлалын “ITM-2021” үзэсгэлэн яармаг нээгдлээ

оруулсан Алсын Хараа

Аялал жуулчлалын “ITM-2021” үзэсгэлэн яармаг “Мишээл ЭКСПО”-д төвд өнөөдөр нээгдэж байна. 22 дахь жилдээ зохион байгуулж уг үзэсгэлэнгээс 21 аймгийн аялал жуулчлалын маршруттай танилцаж, ирэх онд дотооддоо хаашаа аялахаа шийдэхийг боломжийг олгоно гэж зохион байгуулагч Монголын Аялал жуулчлалын холбооноос мэдээлж байна. Үзэсгэлэн яармагын үеэр 2021 оны үзэсгэлэнгийн түнш Хэнтий аймаг ирэх оны үзэсгэлэнгийн түнш Булган аймагт шилжин явах туг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болох нь. Энэ удаагийн үзэсгэлэнд аймаг тус бүрээс 15-25 төлөөлөл ирж, аймаг бүрийн аялал жуулчлалын павильон ажиллуулж байна.

Дотоодын аяллын мэдээг тодруулбал, 2019 онд 780 мянган хүн 21 аймагт аялсан бол 2020-2021 онд энэ тоо 1.2 сая давжээ. Дотоодын аялагчдын хамгийн ихээр очсон газар нь Увс, Буйр, Хяргас, Хөвсгөл, Өгий нуур мөн Тэрхийн цагаан нуур, Цэнхэрийн болон Хануйн рашаан байв. Энэ жил дотоодын аялагчид Цагаан суваргад хамгийн их очжээ. Өнөөдрөөс 3 өдөр үргэлжлэх аялал жуулчлалын “ITM-2021” үзэсгэлэн яармагаар:

  • Аялах боломжтой байгалийн үзэсгэлэнт болон түүхэн газар, рашаан сувилалтай танилцана.
  • Аяллын үеийн техник хэрэгсэл,шинэ төрөл, бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцана.
  • 21 аймгийн бүх жуулчны бааз, зочид буудалтай танилцаж, үнийн судалгаа хийж хамтран ажиллах гэрээ байгуулах боломжтой.
  • Аймаг тус бүрийг төлөөлөх брэнд бүтээгдэхүүн, газрын зураг, гарын авлага зэргээс худалдан авах боломжтой аж.

Сэтгэгдэл бичих