Орост коронавирусний улмаас нэг өдөрт хамгийн олон хүн нас баржээ

оруулсан Алсын Хараа

/TASS/. ОХУ-д өнгөрсөн хоногт коронавирусний улмаас 1123 хүн нас барсан нь цар тахал дэгдсэнээс хойш нэг өдрийн дотор хамгийн олон хүн нас барсан тохиолдол боллоо гэж коронавирустэй тэмцэх шуурхай штабаас мэдээлжээ.

Халдвар авсны улмаас нас барсан нийт тохиолдол 233 898 болсон байна. Сүүлийн 24 цагт халдварын нийт тохиолдлын тоо 36 582-оор нэмэгдэж, 8 352 601-д хүрсэн байна. Нэг өдрийн дотор 29 151 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо  7 242 735 болжээ.

ОХУ-ын нийслэл Москва хотод халдвар авсан хүний тоо өнгөрсөн хоногт 5 789-өөр нэмэгджээ. Москвад цар тахал дэгдсэнээс хойш нийт 1 786 570 хүн коронавирусээр халдварласан байна. Халдварын улмаас нас барсан тохиолдлын ​​тоо нэг өдөрт 91-ээр нэмэгдэж, Москвад нийт 30 963 хүн халдвараар нас баржээ.

Сэтгэгдэл бичих