Хятадад гурваас дээш насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлнэ

оруулсан Алсын Хараа

/The Hill/. БНХАУ-д “COVID-19”-ийн вакцинд гурваас дээш насны хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөж байна.

Тодруулбал, сүүлийн өдрүүдэд Хятадын таван мужийн удирдлагууд 3-11 насны хүүхдүүдийг вакцинжуулна гэдгээ мэдэгдсэнийг “Associated Press” агентлаг уламжилжээ.

Ингэснээр Хятад улс нь ийм бага насны хүүхдүүдийг вакцинжуулж буй цөөн орнуудын нэг болох юм. Халдварын тархалттай тэмцэх хатуу бодлогыг хэрэгжүүлж буй тус улсын хүн амын 76 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.

Аялал жуулчлалын салбараас ихээхэн хамааралтай Ганьсу мужид ням гарагт халдварын дөрвөн тохиолдол илэрсэнтэй холбогдуулан эрх баригчид аялал жуулчлалтай холбоотой бүх газрыг даваа гарагт хаасан байна. Мөн оршин суугчдад гэрээсээ гарахгүй байхыг үүрэг болгоод буй Өвөр Монголд халдварын 19 тохиолдол шинээр илэрчээ.

БНХАУ ирэх хоёрдугаар сард Бээжин хотноо өвлийн Олимпын наадмыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа энэ үед хилийн чанадаас “Дельта” хувилбар зөөвөрлөгдөн ирэх вий гэдэгт олон нийт ихэд санаа зовниж байна. Энэхүү наадмын үеэр гадаадын үзэгчдийг хүлээн авахгүй байх шийдвэр хэдийнээ гараад буй юм.

Сэтгэгдэл бичих