Коронавирусний халдварын тархалттай холбоотойгоор ОХУ гуравдугаар сарын 16-наас эхлэн Европын Холбооны /ЕХ/ орнууд, Норвеги болон Швейцар улстай тогтмол нислэгээ түр зогсоохоор боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай төв мэдээллээ.
Тус төвийн мэдээллээр бол ЕХ-ны улсуудын нийслэл хотууд, Женев болон Осло хотын хооронд үйлддэг тогтмол нислэг, мөн Оросын иргэдийг нутаг буцаах болон гадаадын иргэдийн нутагт нь буцаах захиалгат нислэгүүд хязгаарлалтад хамаарахгүй байна. Эдгээр нислэгийг Шереметьево нисэх онгоцны буудлын F терминалаас үйлдэх аж.
Европ тив шинэ коронавирусний цар тахлын голомт болсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адхан баасан гарагт мэдэгджээ. Хятадад дэгдсэн тархалтын оргил үеийнхээс илүү олон тохиолдол Европ тивийн өнцөг булан бүрт бүртгэгдэж байгаа тухай өдөр бүр мэдээлж байна гэж тэрбээр хэлсэн байна.
ОХУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 45 болж нэмэгджээ.
/РИА НОВОСТИ/.