Өмнө нь 2-7 удаагийн малын хулгайн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан “А”, “Д”, “М”, “А”, “Б” нарын бүлэг этгээдүүдийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр 22.00 цагийн орчим саатуулжээ.
Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн алба, Төв, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар болон Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран бүлэг этгээдүүд 6 толгой бод малыг хулгайлан тээвэрлэж явахад илрүүлэн үйлдэл дээр нь баривчилсан байна.
Урьдчилсан байдлаар уг этгээдүүд нь 10 хоногийн өмнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрээс бусдын 9 толгой үхэр хулгайлж, нядалж зарсан нь тогтоогдоод байна.
Иймд хүйтний улирал эхэлж, иргэд идшээ бэлтгэх энэ цаг үед малын хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа тул мал бүхий иргэд өөрсдийн эд хөрөнгө, цаашлаад үндэсний баялаг болсон мал сүргээ байнгын хариулга, маллагаатай байлгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.