Японд шатахууны үнэ өсжээ

оруулсан Алсын Хараа

/NHK/. Японд шатахууны үнэ сүүлийн долоон жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлтэд хүрч өсөөд байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн үйл ажиллагаа сэргэж байгаагаас шалтгаалан нефтийн эрэлт өсөж байгаатай холбоотой юм.

Нефтийн мэдээллийн төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд даваа гаргийн байдлаар нэг литр шатахууны дундаж үнэ 164.6 иен буюу ойролцоогоор нэг ам.доллар, 43 центэд хүрчээ.

Шатахууны үнэ долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад ийнхүү 2.5 иенээр өссөөр сүүлийн долоон долоо хоног дараалан өссөн дүн үзүүлж байна.

Дэлхийн нефть олборлогч томоохон орнууд 11 дүгээр сард олборлолтын бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэнтэй  холбоотойгоор нефтийн фьючерс хэлцлийн үнэ өсөх болоод буй юм.

Нефтийн мэдээллийн төвийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, өвөл болж буйгаас улбаалан эрэлт нэмэгдэж, мөн иений ам.доллартай харьцах ханш сул байгаатайгаас шалтгаалан ирэх долоо хоногт шатахууны үнэ дахин өсөх хандлагатай байна.

Сэтгэгдэл бичих