Б.Тамир: Аж үйлдвэрийн IV хувьсгал буюу цахим шилжилтэд шилжсэнээр бид асар их цаг хугацааг хэмнэнэ

оруулсан Алсын Хараа

ITOOLS ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир Орхон аймагт зохион байгуулагдаж буй Эрдэнэт хөгжил 2021 эдийн засгийн форумын үеэр Цахим шилжилтийн концепцболомж сэдвээр илтгэл тавьлаа.

Тэрээр илтгэлдээ, Аж үйлдвэрийн анхны хувьсгал болох газар тариалангийн хувьсгал 100 мянган жилийн өмнө  гарснаас хойш хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх чиглэлд хувьссаар  4 дэх хувьсгалтайгаа нүүр тулаад байна. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал буюу цахим шилжилтэд бид шилжсэнээр асар их цаг хугацааг хэмнэж, нийгмийн бүхий л институцийн үйл ажиллагаа хялбарших боломжийг бүрдүүлж байна.

Өнөөдөр бид facebook ашиглаж байгаагаа, e-mongolia апп ашиглаж хуулбар авч байгаагаа бид цахимд шилжиж байна гэж ойлгож болохгүй. Нийгэм, эдийн засаг, улс төрийн салбар дата мэдээллийн баазаа эргэн харж, цахим шилжилтэд  хөрвөх зайлшгүй шаардлага тулгарч байна.  Эрдэнэт хот 1.5 жилийн хугацаанд Цахим-аймаг болох боломжтой гэж би хувьдаа харж байна хэмээн онцолсон. 

Сэтгэгдэл бичих