Франц “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунд хамрагдахыг иргэддээ уриалжээ

оруулсан Алсын Хараа

/Xinhua/. Францын Засгийн газар вакцинжуулалтад хамрагдах боломжтой бүх хүнийг “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунг хийлгэхийг уриаллаа гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Габриэль Атталь мягмар гарагт мэдэгджээ.

“Вакцинд хамрагдах боломжтой зургаан сая хүнээс ердөө хоёр сая нь вакцины нэмэлт тунд хамрагдах хүсэлт гаргасан байна. Нэг талаараа энэ бол маш их тоо хэдий ч нөгөө талаараа хэтэрхий бага үзүүлэлт юм" гэж Габриэль Атталь “RTL” радиод ярьжээ.

Мөн тэрбээр "Цар тахал дахин газар авч эхэлснийг бид долоо хоногийн турш харлаа. Бид сонор сэрэмжтэй байх ёстой" хэмээн онцлон дурдаад, "Халдварын тав дахь давалгааны талаар ярихад эрт байна” гэжээ.

Францын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, тус улсад 51096875 хүн буюу нийт хүн амын 75.8 хувь нь эхний тунг хийлгэсэн бол 49581680 буюу 73.5 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.

Сэтгэгдэл бичих