Хилийн Шивээхүрэн боомтоор гарч буй нүүрс тээврийн машины тоог 40-өөр нэмэгдүүлээд байна. Тодруулбал, Шивээхүрэн боомтын зөвлөл, БНХАУ-ын Сэхэ боомтын захиргаатай харилцан ажилласны дүнд улсын хилээр нэвтрэх нүүрс тээврийн экспортын үйл ажиллагааг нэмэгдүүлэх, импортын ачааг татан авах талаар харилцан тохиролцлоо.
Шивээхүрэн боомтоор өдөр бүр нүүрс тээврийн 160-190 машин гарч байсныг энэ сарын 16-наас эхлэн 40 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлээд байна.
Цаашид нүүрс тээврийн хэвийн ажиллагааг хангах, улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог нэмэх замаар нүүрсний экспортыг дэс дараатай нэмэгдүүлэх талаар харилцан тохиролцоно гэж Шивээхүрэн боомтын зөвлөлөөс мэдээлэв.