/Yonhap/. БНАСАУ Япон тэнгис рүү үл мэдэгдэх пуужин харвалаа гэж БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хороо мэдээлжээ.
Тус хорооноос мэдээлж буйгаар, БНАСАУ үл мэдэгдэх нэг пуужин харвасан байна. БНСУ-ын цэргийнхэн үүнээс өөр мэдээлэл өгөөгүй байна.
Харин Японы эргийн хамгаалалтын албаныхан БНАСАУ Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан гэж мэдээлээд, пуужингийн хэлтэрхий унах эрсдэлтэй талаар тухайн бүсэд байгаа загас агнуурын хөлөг онгоцуудад анхааруулжээ. Үүний дараахан Японы Ерөнхий сайд БНАСАУ Япон тэнгис рүү хоёр баллистик пуужин харвасан гэж мэдэгдсэн байна.
Есдүгээр сард Пёньян пуужингийн хэд хэдэн пуужин туршилт явуулсан билээ. Есдүгээр сарын 15 -нд БНАСАУ Япон тэнгис рүү хоёр баллистик пуужин харвасан бөгөөд пуужингууд Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан юм. Есдүгээр сарын 28-нд мөн ойрын тусгалтай пуужин харвасан гэж БНСУ-ын цэргийнхэн мэдээлсэн.