Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар, сайжруулсан шахмал түлшний нийт 500 борлуулах цэг ажиллаж байгаа тухай Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөний үеэр холбогдох албаныхан мэдээлэв.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт 170, Баянзүрх дүүрэгт 127, Чингэлтэй дүүрэгт 102, Сүхбаатар дүүрэгт 38, Хан-Уул дүүрэгт 39, Баянгол дүүрэгт 24 борлуулалтын цэг ажиллаж байгаа юм.
Сайжруулсан шахмал түлшний нөөцөд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулжээ. Цаашид борлуулах цэгт түгээж буй түлшний нөөцийг нэмэх, борлуулах цэгийн тоог 600-д хүргэх, алслагдсан байршилд хүргэлтийг хүртээмжтэй зохион байгуулах шаардлагатай байгааг хурлын үеэр онцоллоо.