Тулаанч Д.Батгэрэл эхний үед өрсөлдөгчөө яллаа

оруулсан Алсын Хараа

Мэргэжлийн холимог тулааны UFC холбоонд хүчээ сорьж байгаа тулаанч Д.Батгэрэл өнөөдөр /2021.10.17/ ээлжит тулаанаа хийж өрсөлдөгчөө яллаа. Тэрбээр "UFC Fight Night: Ladd vs. Dumont" өдөрлөгийн хүрээнд америк тулаанч Брэндон Дэвистэй тулалдаж, өрсөлдөгчөө нэгдүгээр үед хүнд цохилтоор ялав.

“Талын шуургат” хочит Д.Батгэрэлийн хувьд ийнхүү "UFC" холбоонд хийсэн 3 тулаандаа дараалан ялаад байна. Тэр 2021 оны дөрөвдүгээр сард Кевин Нативидадтай тулалдаж ялсан билээ.

Монголын тулаанчид ялагдсан Брэндон Дэвисийн хувьд, тулааны замналдаа нийт 19 тулаан хийснээс 10 ялж, ес ялагджээ.

 

Сэтгэгдэл бичих