Мэнэнгийн талд анхны сургууль үүдээ нээлээ

оруулсан Алсын Хараа

Мэнэнгийн талд анхны ЕБС үүдээ нээж, хичээл сургалтаа эхлүүллээ. Дорнод аймгийн Орон нутгийн хөгжлийн сан, сумын ОНХС-гаас нийт 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Матад сумын Мэнэн багт энэхүү сургуулийг байгуулсан байна.

Тус сургууль нь 1-5 дугаар ангийн 125 хүүхдийн хүчин чадалтай, боловсон ариун цэврийн байгууламжтай бага сургууль юм. Одоогоор Мэнэн багийн малчид, Мэнэнгийн отрядын офицер, ахлагчдын 30 гаруй хүүхэд суралцахаар бүртгүүлээд байна. Мөн шинэ сургуулийг дагаад тус багт 12 ажлын байр бий болжээ.

Өмнө нь Мэнэн багийн хүүхдүүд сургуульд сурахаар сум болон аймгийн төвд гэрээсээ хол дотуур байранд эсвэл айлд амьдардаг, зарим нь ээжтэйгээ цуг сум, аймгийн төвийг барааддаг байсан. Харин одоо багийн хүүхдүүд гэрээсээ сургуульдаа явж, хилчдийн хүүхдүүд аав, ээжтэйгээ хамт амьдарч, суралцах боломжтой боллоо.

Сэтгэгдэл бичих