Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1920 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 645 тохиолдлоор бага үзүүлэлт юм. Шинээр илэрсэн тохиолдлын 1053 нь Улаанбаатар хотод, 867 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт хамгийн олон буюу 137 тохиолдол батлагдсан байна.
Мөн хугацаанд 6085 иргэн эдгэрсэн бол 21-80 насны 15 хүн нас баржээ. Манай улсад коронавируст халдавр бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр хүн 1424 эндээд байна. Одоогоор, коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19 574 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 56 069 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.