ОХУ, ЕХ вакцинжуулалтын гэрчилгээг харилцан зөвшөөрөх асуудлаар уулзалт хийв

оруулсан Алсын Хараа

/TASS/. ОХУ, Европын Холбоо /ЕХ/ ковидын эсрэг вакцинжуулалтын гэрчилгээг харилцан зөвшөөрөх асуудлаар ээлжит уулзалт хийжээ.

ОХУ, ЕХ-ны хооронд вакцинжуулалтын гэрчилгээгээ харилцан зөвшөөрөх асуудлаар өнгөрсөн сараас эхлэн хэлэлцээ хийж эхэлсэн байна. ОХУ-ын Эрүүл мэндийн яам, ЕХ-ны төлөөлөгчдийн ээлжит уулзалт өнөөдөр цахим хэлбэрээр болжээ. Уулзалтын үеэр талууд вакцинжуулалтын гэрчилгээг харилцан зөвшөөрөх хууль эрх зүйн болон техникийн үндсэн шалгууруудыг тохиролцохын тулд мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулах зэрэг дараагийн хамтарсан алхмуудаа тодорхойлсон байна.

Есдүгээр сард ОХУ-ын Эрүүл мэндийн яам өмнөх уулзалтын үеэр Европын талаас хүссэн баримт бичгийг ЕХ-ны төлөөлөгчийн газарт илгээжээ. Тус яамны мэдээлснээр, “хэлэлцээг ЕХ-ны орнуудад зорчиход  ОХУ-ын иргэдэд тулгарч буй саадыг арилгах зорилгоор хийж байгаа аж".

Сэтгэгдэл бичих