оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд газрын харилцааны цахим үйлчилгээ нэвтэрч байгаатай холбогдуулан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар (ГХБХБГ)  www.egazar.gov.mn системийг нэвтрүүлж, ашиглаж эхэллээ.

Цахим үйлчилгээгээр иргэд газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг гэрээсээ шууд хэвлэж авах боломж бүрджээ. Одоогоор тус систем газрын харилцаатай холбоотой 17 төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлэх аж.

Газрын харилцааны салбар ийнхүү цахимжиж байгаа тул газрын кадастрын цахим систем (www.egazar.gov.mn )-ийн хэрэглээг нэмэгдүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг сурталчлах, олон нийт болон шийдвэр гаргагчдад таниулах зорилгын хүрээнд тус газраас нэр бүхий ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Түүнчлэн тус сайтаар хэрхэн үйлчлүүлэх, гар утсандаа аппликэйшнийг татаж лавлагаа, мэдээлэл авах талаар зөвлөмж мэдээллийг хүргэж байгаа аж.

 

Сэтгэгдэл бичих