Өнгөрсөн хоногт халдварын 1566 тохиолдол бүртгэгдэв

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1566 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 218 тохиолдлоор ахиу үзүүлэлт юм.

Шинээр илэрсэн тохиолдлын 1107 нь Улаанбаатар хотод, 459 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Хэнтий аймагт хамгийн олон буюу 57 тохиолдол батлагдсан байна.

Мөн хугацаанд  6709 иргэн эдгэрсэн бол 21-80 насны 15 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1392 хүн нас эндээд байна.

Одоогоор, коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19 826 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой  53 015 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл бичих