Улаанбаатар хотод 835, орон нутагт 513 хүн коронавирусээр халдварлажээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1348 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 720 тохиолдлоор бага үзүүлэлт юм.

Шинээр илэрсэн тохиолдлын 835 нь Улаанбаатар хотод, 513 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Дорноговь аймагт хамгийн олон буюу 95 тохиолдол батлагдсан байна.

Мөн хугацаанд 6477 иргэн эдгэрсэн бол 21-80 насны 14 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1377 хүн нас эндээд байна.

Одоогоор, коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19 957 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой  55 387 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл бичих