Коронавируст халдварын тархалт ихэссэний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа.
Халдвар авсан иргэдийг улаан, улбар шар, шар, ногоон эрэмбээр эрэмбэлж, нэн шаардлагатай өвчтөнийг эмнэлэгт яаралтай хэвтүүлж байгаа ч эрчимт эмчилгээний ачаалал их байна гэдгийг мэргэжлийн байгууллагаас онцолж байна.
Мөн эрүүл мэндийн салбарын хүний нөөц, амьсгалын аппарат, хүчилтөрөгчийн хэрэгцээ их байгааг тодотголоо. УОК-т ор зохицуулах ажлын баг ажиллаж байгаа ч эмнэлгийн орны хүрэлцээ хүнд байна. Энэ асуудлаар УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэргэжлийн хүмүүстэй хуралдаж яаралтай арга хэмжээ авах талаар ярилцаж байна.