Газар нутгийн маргааныг шийдвэрлэхгүйгээр ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулахгүй гэж Японы Ерөнхий сайд Фүмио Кишида парламентын доод танхимын хуралдаанд үг хэлэхдээ мэдэгджээ
"ОХУ-тай газар нутгийн асуудлыг шийдэхгүйгээр найрамдлын гэрээ байгуулахгүй. Би найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, Япон-Оросын харилцааг иж бүрэн хөгжүүлэхийг хичээх болно" гэж тэрбээр хэлсэн байна.
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида пүрэв гарат ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьжээ. Үүний дараа сэтгүүлчидтэй уулзахдаа тэрбээр Курилийн арлуудын өмнөд хэсгийн бүх арлын харьяаллын асуудлыг шийдсэний дараа л хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулж болох юм гэж мэдэгдээд Токиогийн энэхүү байр суурь өөрчлөгдөхгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ. Кишидагийн мэдээлснээр, утсаар ярих үеэрээ талууд 2018 онд тухайн үеийн Ерөнхий сайд Абэ Шинзо, В.Путин нарын Сингапурт хийсэн уулзалтын дараа байгуулсан хэлэлцээр зэрэг одоо байгаа гэрээ хэлэлцээрүүдэд тулгуурлан хэлэлцээ хийнэ гэдгээ нотолжээ. Үүний зэрэгцээ Кишида Оросын удирдагчтай итгэлцлийн харилцаа тогтоож, түүнтэй биечлэн уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.