Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2410 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 173 тохиолдлоор их үзүүлэлт юм.
Шинээр илэрсэн тохиолдлын 1368 нь Улаанбаатар хотод, 1042 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт хамгийн олон буюу 226 тохиолдол батлагдсан байна. Сүүлийн дөрөв хоногт Төв аймагт халдварын хамгийн их тохиолдол бүртгэгдээд буй юм.
Мөн хугацаанд 6518 иргэн эдгэрсэн бол 21-80 насны 13 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1331 хүн нас бараад байна.
Одоогоор, коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20 482 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 58 394 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.