Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын бодибилдинг фитнессийн холбооны тамирчин Д.Бадамханд өрсөлдөж дэлхийн аварга боллоо.
Энэхүү тэмцээнийг Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо 2021 оны 10-р сарын 4-6 ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Ийнхүү Монголын баг тамирчид 4 алт, 3 мөнгө, нэг хүрэл медалийг энэ удаагийн ДАШТ-ээс хүртжээ.