/Xinhua/. АНУ-ын нефтийн импортын хэмжээ өсөж, экспортын хэмжээ энэ сарын 1-нийг хүртэл долоо хоногийн турш буурлаа гэж тус улсын Эрчим хүчний мэдээллийн агентлаг /EIA/ лхагва гарагт мэдээлжээ.
Тодруулбал, АНУ-ын нефтийн импортын хэмжээ өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 7 сая торход хүрсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 483000 торхоор өссөн үзүүлэлт бол нефтийн экспортын хэмжээ өдөрт дунджаар 2.1 сая торх болж, өмнөх долоо хоногтой харьцуулахад 906000 торхоор буурсан үзүүлэлттэй гарсан гэж долоо хоног тутмын нефтийн төлөв байдлын тайланд дурджээ.
Түүнчлэн сүүлийн дөрвөн долоо хоногийн хугацаанд нефтийн импортын хэмжээ өдөрт дунджаар 6.5 сая орчим торход хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.7 хувиар өссөн гэж тус тайланд мэдээлжээ.
АНУ сүүлийн жилүүдэд шатдаг занарын олборлолтоо нэмэгдүүлснээр нефть олборлогч томоохон орнуудын нэг болоод байгаа юм.