/Xinhua/. Хятадын оюутнуудын бүтээсэн нисэгчгүй нисдэг аппарат дроны нислэгийн хугацаагаар дэлхийн дээд амжилтыг эвджээ.
Бээжингийн нисэхийн их сургуулийн оюутнуудын бүтээсэн "Фэн Жу 3-100" дрон нь 80 цаг 46 минутын турш тасралтгүй нисэж, "Boeing" корпорацын охин компани болох “Aurora Flight Sciences” -ийн бүтээсэн “Орион” нисэгчгүй нисдэг аппаратны 2014 онд тогтоосон 80 цаг 2 минут 52 секундийн өмнөх амжилтыг давсан байна.
Тус их сургууль Олон улсын нисэхийн холбооноос (FAI) гардуулан өгсөн дэлхийн дээд амжилтын гэрчилгээг танилцуулжээ.
Хятадын нисэгчгүй онгоцны далавч нь 10 орчим метр урт бөгөөд бензин хөдөлгүүрээр ажилладаг байна. Түлш цэнэглэсний дараах жин нь 60 кг ажээ. Энэхүү нисэгчгүй онгоцыг "Хятадын нисэхийн эцэг" гэгддэг Фэн Жугийн нэрээр нэрлэсэн байна.
Их сургуулийн мэдээлснээр, нисэгчгүй онгоцыг янз бүрийн мэргэжлээр суралцаж буй 25 оюутнаас бүрдсэн баг бүтээжээ.