ШӨХТГ БОЛОН ШАТАХУУН ИМПОРТЛОГЧ КОМПАНИУД МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ

оруулсан Алсын Хараа
Шатахуун импортлогч зарим компани газрын тосны бүтээгдэхүүний хязгаарлалт хийж, АИ-92 автобензиний хомстол үүсч болзошгүй нөхцөл байдал үүссэн мэт ташаа мэдээлэл өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Үүний улмаас шатахуун түгээх станцуудад зохиомол хомстол үүсч, иргэдийг бухимдуулж байна.
Газрын тосны бүтээгдэхүүн, АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн буй бөгөөд 9 дүгээр сарын 27-оос 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд ОХУ болон БНХАУ-аас нийт 11,704 тонн АИ-92 автобензин импортолсон. Мөн импортлогч компаниуд 10 дугаар сард ОХУ-аас нийт 54,880 тонн АИ-92 автобензин, БНХАУ-аас 12,700 тонн АИ-92, АИ-95 автобензин худалдан авах захиалга өгч баталгаажуулаад байгаа юм.
May be an image of text
Өнөөдөр шатахуун импортлогч компаниуд өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан бензиний нөөц хэвийн буйг мэдэгдэж, хязгаарлалт хийгээгүй болохыг онцолсон байна.
May be an image of one or more people and text that says "Petrovis Group updated their status. 29m мэдэгдэл петровис группийн шатахууны неец хэвийн хэмжээнд байгаа бегеед улаанбаатар хотын бух шатахуун тугээх станцуудаараа ямар нэгэн хязгаарлалтгуй борлуулж байгааг албан ёсоор мэдэгдье. очигдер буюу 2021 оны 10-p сарын 05-ны оройноос эхлэн цахим орчинд тархсан мэдээллээс шалтгаалан шатахуун тугээх станцуудад иргедийн дараалал уусэж, тугээлтийн ачаалал эрс нэмэгдээд байна. уунтэй холбоотойгоор едер тутмын борлуулалт хэвийн хэмжээнээс хэтэрч, агуулахаас дараагийн татан авалт хуртэл зарим шатахуун тугээх станцын неец TYp хугацаанд тасалдах тохиолдол гарсан. бид уусээд буй нехцел байдалд аль болох хэрэглэгчдэдээ хундрэл учруулахгуй хэвийн уйлчлэхээр хичээн ажиллаж байна. #петровис"
May be an image of road and text that says "шуюхлая Shunkhlai LLC шунхлай XXK 55m. : шунхлай -ууд An92 автобензин, шатахууныг хязгаарлалтгуйгээр хэвийн борлуулж байна. цахим орчинд тархсан мэдээллээс шалтгаалан едер тутмын борлуулалт хэвийн хэмжээнээс хэт давж, агуулахаас дараагийн татан авалт хуртэл бараагуй болох буюу зарим штс-ын неец Typ хугацаанд дуусч байгаа бид хэрэглэгч бухэндээ шатахууныг тасалдалгуй, хундрэл учруулалгуй уйлчлэхээр хичээн ажиллаж байна. шунхлай 9501-T47"
May be an image of text
Мөн шатахууны зохиомол хомстол үүсгэх эхлэлийг цахим орчинд анх тараасан "Сод Монгол групп" ХХК-д УУХҮЯ болон АМГТГ-аас хариуцлага тооцох ёстой хэмээн ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулж мэдэгдээд байна. Тэрбээр, "Сод Монгол компанийн энэ үйлдэлд хариуцлага тооцохыг Ашигт малтмал, газрын тосны газар Уул уурхай хүнд үйлдвэрийн яам/Ministry of Mining and Heavy Industry -аас хүсье.

Ямар үндэслэлээр ийнхүү олон нийтийн дунд төөрөгдөл, ачаалал, хомсдол тасалдал үүсгэх хэмжээнд үйл ажиллагаа явуулсаныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -аас шалгана." хэмээжээ.

Сэтгэгдэл бичих