Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2409 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Шинээр илэрсэн тохиолдлын нэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 1316 нь Улаанбаатар хотод, 1092 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт хамгийн олон буюу 303 тохиолдол батлагдсан байна.
Мөн хугацаанд 7813 иргэн эдгэрсэн бол 14 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1303 хүн нас бараад байна.
Одоогоор, коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 22 158 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 55 363 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.