Физикийн салбарын Нобелийн шагналыг гурван эрдэмтэн хүртлээ

оруулсан Алсын Хараа

/RIA Novosti/. Америкийн эрдэмтэн Сюкуро Манабе, Германы физикч Клаус Хассельман, Италийн эрдэмтэн Жоржио Паризи нар энэ оны физикийн салбарын Нобелийн шагналыг хүртэхээр болжээ.

Шведийн эзэн хааны академийн Нобелийн хороо тэдний нарийн төвөгтэй системийг судлахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж уг шагналыг олгосон байна.

Америк, Германы эрдэмтдэд “дэлхийн уур амьсгалын физик загварчлал, хувилбарын тоон дүн шинжилгээ, дэлхийн дулаарлын найдвартай урьдчилсан таамаглал гаргасных нь төлөө" энэхүү шагналыг олгожээ.

Харин Италийн эрдэмтэн "атомаас гараг ​​хүртэл физикийн систем дэх эмх замбараагүй байдал, хэлбэлзэл хэрхэн харилцан үйлчлэлцдэгийг нээснийхээ төлөө” хүртэхээр болсон байна

Нобелийн долоо хоног даваа гарагт эхэлсэн билээ. Уламжлал ёсоор физиологи, анагаах ухааны салбарын шагналтнуудын нэрийг хамгийн түрүүнд зарладаг бөгөөд энэ оны шагналыг амьд организм температурыг хэрхэн мэдэрдэг болохыг судалсан Дэвид Юлиус, Ардем Патапутян нар  хүртэхээр болсон юм. Өнөөдөр химийн салбарын шагналтнууд тодорно.

Сэтгэгдэл бичих