Норвегийн Осло хотноо үргэлжилж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэй 62 кг жинд хүч, ур чадвараа сорьсон Э.Гантуяа багийнхаа 3 дахь хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрбээр, эхний тойрогтоо АНУ-ын Кайла Мираклетэй барилдаж, 14:4-өөр цэвэр ялагдсан. Харин дагах барилдаанд ОХУ-ын Алина Касабиеватай таарч, 12:8-аар ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон.
ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Бразилын Панамерикийн хошой аварга, Панамерикийн наадмын хүрэл медальт Лайс Нуньестэй барилдаж 7:6 гэсэн оноогоор ялж Ослогийн ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн байна.