Монголын волейболын холбоо /МВХ/-ны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 10 дугаар сарын 19-нд эхэлж 2 сар гаруй үргэлжилж шилдгүүдээ шалгаруулна.
Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын эзэн, дасгалжуулагч, ахлагч нарын уулзалт 10 дугаар сарын 6-ны 18.00 цагт МҮОХ-ны байранд болно гэж МВХ-ноос мэдээллээ.
“Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшлогдоод байсан энэхүү тэмцээний зохион байгуулах зөвшөөрлийг УОК-оос өгсөн бөгөөд МҮОХ-ны байранд үзэгчгүй болох юм. Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 19-нөөс 12 дугаар сарын 25-ны хооронд зохион байгуулахаар болсон байна.