Перу улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр хүчин төгөлдөр болов

оруулсан Алсын Хараа

Монгол Улс болон Бүгд Найрамдах Перу Улсын “Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай”  хэлэлцээр хүчин төгөлдөр боллоо.

Уг хэлэлцээрт талууд энэ оны 5 дугаар сарын 26-нд гарын үсэг зурав. Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр улсын хүчин төгөлдөр энгийн паспорт эзэмшигч иргэд аялал жуулчлалын зорилгоор нөгөө талын нутаг дэвсгэрт нэвтрэх, зорчих, дамжин өнгөрөх, гарахдаа анх нэвтэрсэн өдрөөс эхлэн 180 хоногийн дотор 90 хоногоос хэтрэхгүй хугацаанд харилцан визгүй зорчих боломж бүрдэв.

Ингэснээр Монгол Улсын энгийн паспорт эзэмшигч иргэд 25 улс, үүнээс Латин Америкийн 7 улсад визгүй зорчих боломжтой болов.

Сэтгэгдэл бичих