Халдварын 2225 тохиолдол илэрч, 2269 хүн эдгэрлээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2225 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс  724 тохиолдлоор олон үзүүлэлт юм.

Шинээр илэрсэн тохиолдлын нэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 1015 нь Улаанбаатар хотод, 1210 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт хамгийн олон буюу 196 тохиолдол батлагдсан байна.

Мөн хугацаанд 2269 иргэн эдгэрсэн бол 15 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1289  хүн нас бараад байна.

Одоогоор, коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд  22 214 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой  53 834 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл бичих