Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг намрын чуулганы хугацаанд 4 чиглэлд онцгой анхаарна

оруулсан Алсын Хараа

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, 2021 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт, түүний бэлтгэл ажлыг хэлэлцсэн байна.

Тус бүлэг намрын чуулганы хугацаанд 4 чиглэлд онцгой анхаарах болсон байна. Нэгдүгээрт, эдийн засгийг сэргээх татварын, хөрөнгө оруулалтын, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой хуулийг батлахад анхаарах аж. Хоёрдугаарт, 2014 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд батлах ёстой хуулийн төслүүдийг батлахад төвлөрөх аж. Энэ хүрээнд парламентын хяналтын тухай, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл багтаж буй юм. Гуравдугаарт, 2022 оны төсвийн төслийг хугацаанд нь батлахаар төлөвлөжээ. Дөрөвдүгээрт, МАН-ын Мөрийн хөтөлбөрт тусгасан Баялгийн сангийн тухай, Хуримтлалын сангийн тухай, Төрийн болон нийтийн өмчийн тухай, Газрын тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэх шаардлагатай хэмээн үзсэн байна.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн мэдээлэхдээ, “Бид ирэх долоо хоногийн хуралдаанаар 2020 оны улсын төсвийг хэлэлцэж, ажлын баг гаргана. Ингээд хугацаанд нь батлах юм. Мөн ирэх даваа гарагт КОВИД-19”-ийн нөхцөл байдал, шатахууны хангамж, экспорт, импортой холбоотой асуудлуудыг ирэх долоо хоногийн бүлгийн хурлаар хэлэлцэнэ” гэлээ.

Сэтгэгдэл бичих