Өнөөдөр Монголын 4 бөх барилдана

оруулсан Алсын Хараа

Норвегийн нийслэл Осло хотноо “Жордал Амфи” спортын ордонд үргэлжилж байгаа бөхийн төрлийн ДАШТ-ий чөлөөт бөхийн тэмцээний 3 дахь өдөр буюу өнөөдөр Монголын шигшээ багаас 4 тамирчин хүчээ сорино.

Тухайлбал, эрэгтэйчүүдийн 70 кг-д Б.Батмагнай, 97 кг-д Ө.Батзул, харин эмэгтэй бөхчүүдээс 55 кг-д Э.Сумьяа, 62 кг-д Э.Гантуяа нар хүч, ур чадвараа сорин барилдана.

Б.Батмагнай 1/8 финалд Иван Кусяк /Украин/, Антал Даниел /Унгар/ хоёрын хэн ялсантай барилдана. Эхний барилдаандаа давахад ОХУ-ын Буриадын Евгений Жербаевтай таарах магадлал өндөр байгаа. Евгений эхний тойрогтоо Казахстаны бөх Талгаттай учраа таарсан юм байна.

Түүний хэсэгт Ираны Элахи байгаа бол нөгөө талд ДАШТ-ий медальт, Европын аварга Магомедмурад Гажиев /Польш/, дэлхийн аварга Зураби Якобишвили /Гүрж/, Туркийн Кайя, Адам Батиров /Бахрейн/, АНУ-ын Грин нар орсон юм.

Сэтгэгдэл бичих