Коронавируст халдварын 1501 тохиолдол батлагдав

оруулсан Алсын Хараа

 Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1501 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 310 тохиолдлоор цөөн үзүүлэлт юм.

Шинээр илэрсэн тохиолдлын нэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 751 нь Улаанбаатар хотод, 749 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Завхан аймагт хамгийн олон буюу 117 тохиолдол батлагдсан байна.

Мөн хугацаанд 6239 иргэн эдгэрсэн бол 41-80 насны 14 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр  1274 хүн нас бараад байна.

Одоогоор, коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд  22 429 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой  59 045 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл бичих