“Уран үгсийн чуулган-Булган 2021” яруу найргийн наадам боллоо

оруулсан Алсын Хараа

Булган аймгийн Засаг даргын Тамгын газар төр нийгмийн зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч С.Удвалын мэндэлсний 100, Цогт Хунтайжийн мэндэлсний 440 жилийн ойг тохиолдуулан "Уран үгсийн чуулган-Булган 2021" яруу найргийн наадмыг зохион байгууллаа.

Уг наадамд МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч С.Оюун,  Азийн шилдэг найрагч, “Болор цом”- ын эзэн зохиолч Д.Урианхай, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Х.Чилаажав, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Ц.Буянзаяа,  Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын хошой шагналт яруу найрагч Б.Ичинхорлоо, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Д.Баянтунгалаг, яруу найрагч Х.Дугарсүрэн нарын зохиолч, яруу найрагчид оролцлоо.

Түүхэн хүмүүсийн ойг тэмдэглэх үйл ажиллагаанд оролцогчид Цогт хун тайжийн хөшөөнд цэцэг өргөж, “Удвал-100” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн сонирхлоо. Яруу найргийн наадмын төлөөлөгчид уншигчидтэй хэсэгчилсэн уулзалт зохион байгуулсан байна.

Сэтгэгдэл бичих