Тээврийн хэрэгслийн торгуулийг “e-Mongolia”-р төлөх боломжтой боллоо

оруулсан Алсын Хараа

Жолооч нар “e-Mongolia” системээр дамжуулан торгуулиа цахимаар төлөх боломжтой боллоо.

Энэ үйлчилгээг авахын тулд жолооч та “e-Mongolia” системд нэвтэрч ороод, жолоодох эрх, тээврийн хэрэгсэл, авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх гэсэн шат дараатайгаар үйлчилгээг сонгон, торгуулиа цаг хугацаанд нь цахимаар төлөх боломжтой.

УИХ-аас өнгөрсөн долдугаар сарын 2-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгуулийн 50 хувийг 10 дугаар сарын 1 хүртэл хөнгөлөхөөр болсон билээ.

Хэрвээ “e-Mongolia” системд нэвтрэх, үйлчилгээ авахад асуудал гарвал 11-11 лавлах утсанд хандаж, 1 гэсэн товчийг дараад, оператортой холбогдож лавлаж болно. Мөн Төв шуудангийн нэг давхарт байрлах “e-Mongolia” иргэд, олон нийттэй харилцах төвөөр үйлчлүүлэх боломжтой юм.

Сэтгэгдэл бичих