“Brent” маркийн нефтийн үнэ гурван жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлтэд хүрч өсжээ

оруулсан Алсын Хараа

/RIA Novosti/. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ дөрөв дэх өдрөө дараалан өсөж, “Brent” маркийн нефтийн үнэ гурван жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлтэд хүрчээ.

Арилжааны мэдээллээс үзвэл, “Brent” маркийн нефтийн 11 дүгээр сарын фьючерс хэлцлийн үнэ 0.13 хувиар өсөж, нэг торх нь 77.35 ам.доллар болсон бол “WTI” маркийн нефтийн үнэ нэг торх нь 73.33 ам.долларт хүрч, 0.04 хувиар өссөн байна.

Сүүлийн өдрүүдэд Умард тэнгисээс олборлодог энэхүү нефтийн үнэ 4.5 хувиар өсөж, 2018 оны 10 дугаар сард хүрч байсан үнийн дээд үзүүлэлтийг давсан бол “WTI” маркийн нефтийн үнэ 4.3 хувиар өссөн байна.

Нефтийн үнэ ийнхүү өсөж буйг Японоос импортолж буй үзүүлэлтүүд өсөж байгаатай холбон тайлбарлаж болно гэж олон улсын санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч Marex компанийн шинжээчид үзэж байна. Японд есдүгээр сарын 12-18-ны хооронд газрын тосны цэвэр нөөц 882 400 кило литрээр буурчээ.

Сэтгэгдэл бичих