ОХУ-ын нийслэлд болж буй армийн боксын ДАШТ-д “Алдар” спорт хорооны тамирчид болох Хархүүгийн Энх-Амар, Хархүүгийн Энхмандах нар өнөөдөр /2021.09.24/ мөнгөн медалийн төлөө Москвагийн ринг дээр тулалдана.
Харин ОУХМ Х.Энх-Амарын эхнэр эмэгтэйчүүдийн 57 кг-д хүчээ сорьж буй ОУХМ Т.Болортуул өчигдөр мөнгөн медалийн төлөө Беларусийн Галина Бруевичтай тулалдаж, ялсан билээ. Мөн Х.Энх-Амарын төрсөн дүү ОУХМ Х.Энхмандах эрэгтэйчүүдийн 52 кг-д хүрэл медалийн төлөө Азербайжаны боксчин Масуд Юсифзадаг ялж медалийн болзол хангасан бол ах Х.Энх-Амар нь 56 кг жинд Замби улсын тамирчин Эверисто Муленког ялж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхтэй болжээ.
Ташрамд дуулгахад, Ийнхүү “Алдар” спорт хорооны гавьяат дасгалжуулагч А.Гантулга, ОУХМ Ж.Отгонбаяр нарын шавь болох Х.Энх-Амар /нөхөр/, Т.Болортуул /эхнэр/, Х.Энхмандах /дүү/ гэсэн нэг гэр бүлийн боксчид Армийн ДАШТ-ий медалийн болзол хангаад байна.
Ази тивийн аварга Т.Болортуул 9 дүгээр сарын 26-нд армийн дэлхийн аваргын төлөө Москвагийн рингэнд гарч тулалдах юм.