Нийслэлийнхний 15 хувь нь вакцины нэмэлт тунг тариулаад байна

оруулсан Алсын Хараа

Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 100, II тунд 367, нэмэлт сэргээх тунд 1518 хүн, нийт 1985 иргэнийг өчигдөр дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 74.5 хувь нь I тун, 70.5 хувь нь II тун, нэмэлт тунгаар 15 хувь нь тариулсан байна.

Зорилтот бүлгийн буюу 2889 (24.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66.207 (74.5 хувь), 16-17 насны 26099 (77.0 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагджээ.

Дархлаажуулалтын суурин 29 цэг ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 29 цэгт 40 багийн 227 эмч, ажилтан ажиллаж, 3932 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Сэтгэгдэл бичих