Монголын чөлөөт бөхийн холбооны шилдэг тамирчид 2021 оны 10 дугаар сарын 2-10-нд Норвеги улсын нийслэл Осло хотод зохион байгуулах “Осло-2021” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч, ур чадвараа сорино.
ДАШТ-д оролцох баг тамирчдаа сонгох хяналтын барилдаан энэ сарын эхэнд Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах "Аваргууд" академийн "Champions Camp"-д болж тодруулсан билээ.
ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид:
Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч, Хангарьд)
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС)
65 кг: Төмөр-Очирын Тулга (Хүч)
70 кг: Батчулууны Батмагнай (Алдар)
74 кг: Энхбаярын Бямбадорж (Алдар)
79 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)
86кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС)
92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)
97 кг: Өлзийсайханы Батзул (Аврагч, Хангарьд)
125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)
Эмэгтэйчүүдийн 50 кг: Долгоржавын Отгонжаргал (Женко)
53 кг: Бат-Очирын Болортуяа
55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин)
57 кг: Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)
59 кг: Баатаржавын Шоовдор (Аврагч)
62 кг: Энхбатын Гантуяа (Хилчин)
65 кг: Түвшинжаргалын Энхжин (Алдар)
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)
72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар)
76 кг: Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин) нар эх орноо төлөөлөн хүч үзнэ.
Ташрамд сонирхуулахад, Ослод болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох ОХУ-ын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг тодров. Эрэгтэйчүүдээс Токиогийн олимпод оролцсон зургаан бөхөөс гурав нь Ослод очихоор болжээ. Олимпын хошой, дэлхийн 4 удаагийн аварга Абдулрашид Садулаев тав дахиа түрүүлэхээр Норвегид очих юм байна. Түүнээс гадна 61 кг-д Абасгажи Магомедовоос бусад бүх жинд өнөөдөр Сочид шигшээ багийн цугларалт дээр сорилт барилдаан хийж ялагч нь дэлхийн аваргад хүч үзэхээр болжээ.
Ослод зодоглох ОХУ-ын шигшээ баг:
57 кг: Абубакар Муталиев
61 кг: Абасгажи Магомедов
65 кг: Загир Шахиев
70 кг: Евгений Жербаев
74 кг: Тимур Бижоев
79 кг: Радик Валиев
86 кг: Артур Найфонов
92 кг: Магомед Курбанов
97 кг: Абдулрашид Садулаев
125 кг: Зелимхан Хизриев