Сүүлийн 24 цагт коронавируст халдвар 3416 тохиолдлоор нэмэгдэж, 6120 хүн эдгэрчээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1896 нь Улаанбаатар хотод, 1518 нь хөдөө орон нутагт бүртгэгдэв. Орон нутгаас Төв аймагт хамгийн их буюу 256 тохиолдол батлагджээ.
Харамсалтай нь өнгөрсөн хоногт халдварын улмаас 41-80 насны 14 хүн нас барснаар манай улсад “Ковид-19”-ын шалтгаант нас баралт 1073 болсныг ЭМЯ мэдээлэв.