/Bloomberg/. Үнийн өсөлт нь орон сууцыг дэлхийн зах зээлд худалдан авах боломжгүй болгож байгаа бол цар тахал дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хямралд хүргэлээ гэж “Bloomberg” агентлаг мэдээлжээ.
“Хүн амын зарим хэсэг орон сууц худалдан авах боломжгүй болсныг бид харж байна. Лондон, Парис, Ромд ийм зүйл тохиолдож байгаа бөгөөд одоо харамсалтай нь Берлинд улам их тохиолдох болоо” гэж Берлин хотын дарга Михаэль Мюллер тус агентлагт ярьсан байна.
Сүүлийн 18 сарын хугацаанд боломжит худалдан авагчдын хувьд орон сууцны хомсдол, хэт бага хүүтэй холбоотойгоор байрны үнэ өссөний улмаас орон сууц худалдаж авахад улам бүр хэцүү болжээ. АНУ-ын үл хөдлөхийн хамгийн том агентлаг болох “Freddie Mac”-ын гүйцэтгэх захирал асны хэлснээр, тус улсад орон сууцны үнэ 2000-аад оны дунд үеийн өмнөх оргил үеийнхээс 30 гаруй хувиар өндөр байна. "Бид үл тоомсорлож болохгүй чухал үйл явдлыг харж байна” гэж түүний хэлснийг “Bloomberg” онцолжээ.
Зарим оронд орон сууцны зээлийн зах зээлийн байдал 2008-2009 оны санхүүгийн хямралын өмнөх саруудынхтай төстэй байгаа бөгөөд энэ нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд "хөөс" үүсгэж болзошгүй гэж “Bloomberg” бичсэн байна.
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын “Knight Frank” компаниас мэдээлсээр, 2021 оны хоёрдугаар улирлын эцэст орон сууцны үнэ 55 оронд дунджаар 9.2 хувиар (жилийн өмнө 4.7 хувиар) өссөн байна. Орон сууцны үнийн өсөлтийн үзүүлэлтээр Турк улс (+29,2 хувь) зургаан улирал дараалан нэгдүгээрт жагссан бол хоёрдугаарт Шинэ Зеланд (+25,9 хувь), гуравдугаарт АНУ, Словак тус тус (+18,6 хувь) бичигджээ.