БНСУ-ын “YG Entertainment” агентлаг “BIGBANG” хамтлагтай гэрээгээ сунгаснаа зарлалаа. 2006 онд байгуулагдсан тус хамтлаг ийнхүү гурав дахь удаагаа “YG”-тэй хамтран ажиллах боллоо.
Хамтлагийн гишүүн Сынри хэрэгт шалгагдаж байгаа, мөн цэрэгт явсан тул хамтлагаас гарсан байгаа. Тиймээс цэргийн албаа хаагаад ирсэн GDragon, TOP, Тэян, Дэсон нар уран бүтээлээ хийнэ.
YG Entertainment “BIGBANG бол Солонгосын поп хөгжмийн чиг хандлагыг өөрчилсөн хамтлаг. Тэд үргэлжлүүлэн түүхийг бүтээх болно” гэж мэдэгджээ.
BIGBANG хамтлаг ирэх сард болох байсан “Coachella 2020” наадамд оролцох байсан ч наадам аравдугаар сар хүртэл хойшлогдсон.