Европын Холбоо АНУ-д ЕХ-ноос иргэд зорчихыг хориглосон шийдвэрийг шүүмжиллээ. Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Шарль Мишель нарын хийсэн хамтарсан мэдэгдэлд коронавирус нь дэлхийн хямрал, ямар ч тивд хязгаарлагдахгүй, хамтын ажиллагаа шаардагдана гэж онцолсон байна. Европын Холбоо вирусын тархалтыг зогсоох шийдвэртэй арга хэмжээ авч байна гэж улс төрчид итгэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ЕХ-ноос Америк руу орохыг хориглосон шийдвэрийг гаргасан юм. Уг хориг 3-р сарын 13-ны баасан гарагт хүчин төгөлдөр болох бөгөөд дор хаяж 30 хоног үргэлжилнэ.
Энэ нь сүүлийн 14 хоногийн хугацаанд шенгений нутагт очсон хүмүүст санаа зовох шалтгаан болоод байгаа бөгөөд хязгаарлалт нь Их Британиас бусад оронд очоод буцаж ирж буй америкчуудад болон АНУ-д оршин суух эрхтэй хүмүүст, мөн АНУ-ын иргэдийн хамгийн ойрын хамаатан садан хүмүүст хамаарахгүй юм. Трамп европыг шүүмжилж, ЕХолбоо ижил төстэй арга хэмжээ авахгүй байна, тэр бүү хэл Хятадын аялагчдыг хязгаарлаж чадахгүй байна гэсэн юм.
BBC News