Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудын цахилгаан эрчим хүчийг энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд хязгаарлана.
Тодруулж хэлэхэд, тухайн өдрүүдэд өглөөний 06:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд ОХУ-ын ФСК-ЕЭС компаниас Чадан дэд станцаас тэжээгддэг 110 кВ-ын С-458 цахилгаан дамжуулах агаарын шугамд урсгал засвар хийх аж.
Энэ өдрүүдэд баруун гурван аймгийн нэгдүгээр зэргийн хэрэглэгчдийг тус бүр 1,5 мВт ачаалалтайгаар Дөргөний усан цахилгаан станцаас эрчим хүчээр хангана.