Газрын зөвшөөрөл олгох ажлыг цахимд шилжүүлнэ

оруулсан Алсын Хараа

Газар эзэмшүүлэх, ашиглах зөвшөөрөл олгох ажлыг энэ оны 10 дугаар сараас өмнө цахимд шилжүүлж, ил тод болгохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох албаныханд үүрэг болгожээ.


Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд Авлигын индексийг бууруулах ажлын багаас хийж буй ажлын явцаа танилцуулсан байна. Энэ үеэр Ерөнхий сайд дээрх үүргийг өгчээ.


Мөн хуралдааны үеэр Ерөнхий сайд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын баг байгуулсан байна. Ажлын багийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахлах бол Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо гишүүнээр ажиллах болжээ.

Сэтгэгдэл бичих